sonin.mn

УИХ-ын даргад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлахыг  шаардах гэж байна. Тэднийг иим л зүйлийн төлөө ард түмэн сонгосон болохоос биш дуулж, хуурдаж, хоорондоо тэмцэлдсээр байгаад  дөрвөн жилийг дуусга гэж хэлээгүй. Хуучин хууль тунхагийн шинжтэй, хэдэн төрийн бус байгууллагад хамаг үүргийг тохсон ийм л агуулгатай байсан. Тэгвэл шинэ хуулиар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох аль аль тал дээр нь бүх салбарын оролцоог үүрэгжүүлж байгаа. Хөршүүдийг ч үүрэгжүүлэх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон нутгийн засаг захиргаа, цагдаа шүүхийн үүргийг тодорхой болгох алхам хийгдэнэ.

/news.mn сайт/