sonin.mn

Татварын хэргээр буруутгагдаж байсан Жастан Капла нарын гурван хүнд Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Харин Ц.Мөнхбаяр бол улсад учруулсан хохирол байхгүй. Тиймээс энэ хүнд уучлал үзүүлээч гэсэн хүсэлтийг тавихаар боллоо. Нэмж хэлэхэд уучлал үйл явц нь хууль бус. Ерөнхийлөгч Монголын шүүх, цагдаа, татварын байгууллагыг үнэгүйдүүллээ. Хэрэг нь бүрэн шийдэгдээгүй байхад гол буруутнуудыг өршөөсөн. Хохирол барагдуулах нь тодорхойгүй байхад ингэж өршөөсөн нь Монголын төр гадныхны гар хөл болж байгаагын нэг илрэл. Тиймээс Ерөнхийлөгчийг үндсэн хуулийн цэцэд өгнө.