sonin.mn

Хамгийн түрүүнд хэлэлцээсэй гэж харж байгаа асуудал бол түрүүнд хэлсэн Оюутолгойн аудитын дүгнэлт. УИХ-ын холбогдох байнгын хороод шаардлагатай бол чуулганд оруулж ард түмэнд нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Энэ нэг номерийн асуудал. Хоёрт, Ноён уулыг хөндөж огт болохгүй. Их хурал энэ утгагүй ажлаа болих хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол Засгийн газар энэ онд хууль бус тендер зарлаагүй шийдвэрүүд гаргасан. Тэдгээрийг нь Их хурал хэлэлцэж цуцлах хэрэгтэй. Тухайлбал, эрчим хүчний том төслүүдийг ямар ч тендергүй компанид шилжүүлж байна. Засгийн газрын саяхны  хуралдаанаар  баруун бүсийн эрчим хүчний үүсвэр, цахилгаан станц барих, дэд бүтэц,  дамжуулах шугам сүлжээ татах, үнэ тогтоох асуудлыг бүгдийг ганц компанийн мэдэлд өгсөн.Энэ том асуудлыг хэзээ мөдгүй огцрох гэж байгаа Засгийн газар гэж өөрсдийгөө харуулах гэж байгаа юм шиг яаран сандран хууль бус, түргэн түүхий шийдэж  болохгүй.
/ "Зууны мэдээ" сонин/