sonin.mn

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 9, 10, 28 дугаар хороо дахин төлөвлөлтийн байршилд хамаарч буй. Иргэдийн хүлээлт асар их байгаа. Гэвч төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийн өмчид хууль бусаар халдаж байгаа талаар хүмүүс хэлж байна. Компаниуд өмчийг нь үнэлдэггүй, ямар нэг байдлаар гэрээ, хэлцэл байгуулсан ч түүнийгээ биелүүлдэггүй, хуурч залилах гэж оролддог талаар олон иргэн ярьж байсан. Үүнийг хууль, эрх зүйн талаас нь зохицуулах шаардлагатай байгаа юм. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, өмч хөрөнгөд нь зүй бусаар халдахгүй байх гэсэн Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөөр байх уу гэдэг нь энэхүү асуудлын гол болчихоод байна.
/"Өнөөдөр" сонин/