sonin.mn

Одоо  нийгмийн үндэсний зөвшилцөл  буюу хамтраад асуудлыг нэг санаагаар ярилцаж шийдэлд хүрнэ гэсэн үг. 2016 оны  УИХ-ын сонгуулийн дараа  юм яаж өөрчлөгдөхийг  бид мэдэхгүй.  Ер нь нүүрс, зэсийн үнэ өсөхгүй бол  Монголд  юу ч өөрчлөгдөхгүй байна. Ийм л хэмжээнд бид хүрчихлээ.  Хүн болгон л нүүрс зэсийн үнэ ярьж байна. Энэ үнэ хэдийгээр  өөрчлөгдөхгүй байсан ч Монголд ямар нэг зүйл өөрчлөгддөг байх ёстой.

 

Энд Ерөнхийлөгчийн оролцоо хэрэгтэй . Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Иймэрхүү цаг үед Ерөнхийлөгч өөрийнхөө үндсэн эрхийн хүрээнд уриалга гаргах эрхтэй. Улс төрийн бүх нам хүчнүүд болон ард түмэнд хандах ёстой. Хэрэв тэр үндэсний зөвшилцөлийг хийж чадахгүй юм бол нийгмийн бухимдал даамжрах болно. Ерөнхийлөгчөөс өөр  үндэсний зөвшилцлийг  зохион байгуулах хүн Монголд  байхгүй.
/"Өдрийн сонин"/