sonin.mn

Гэр бүлийн хүчирхийлэл гэх чөтгөрийн тойргоос эхлээд гарах ёстой. Энэ чөтгөрийн тойргийг таслан зогсоох эхлэл нь  хүчирхийллийг үл тэвчих соёлоос эхэлнэ. Хүчирхийллийг үл тэвчиж болно гэдэг нь  гэр бүлийн хүрээнээс хальж, нийгэм тэр чигээрээ үл тэвчих  соёлд суралцахыг хэлж байгаа юм. Бид ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш 25 жил хүчирхийлэл бол гэмт хэрэг биш гэж үзэн  тэвчиж ирсэн байна л даа.Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг  тэвчсэн, хүлээн зөвшөөрсөн энэ эрх зүйн орчноо яаралтай сольж, хүчирхийлэл бол гэмт хэрэг юм гэдэг нэг мөр ойлголттой  болох   ёстой.  Хүчирхийллийн асуудалд эрүүгийн хэргийг  авч хэлэлцдэг шиг хариуцлагатай хандах ёстой.