sonin.mn

Тавантолгойн төмөр замыг том төслөөс нь авна гэдэг бол Монгол улсын нүүрсний энэ том төслийг унагаах гэсэн хүмүүсийн л хүсэл. Ийм болчимгүй, ажил амьдралтай нийцэхгүй шийдвэрийн төлөө явж байгаа, түүний ард зогсч байгаа хүмүүст би харамсч байна. Орост ч тэр, ер нь дэлхийн аль ч улсад том том уурхайнууд нь цогцоороо хэрэгждэг. Хамгийн сайн мэдэх Оросын Кузбасс, Донбассын нүүрсний том уурхайнууд төслөө цогцоор нь хөгжүүлээд, нүүрсний хүргэлт, ачилт буулгалтын цогцолборуудаа уурхай дотор нь, уурхайн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдсэн байдаг.
/news.mn сайт/