sonin.mn

Монголд хамгийн элбэг байгаа байгалийн баялаг бол нүүрс. Байгаа баялгаа эргэлтэд оруулж байж цааш хөдлөх ёстой. Тэр тусмаа одоогийн ийм цаг үед. Ний, нуугүй хэлэхэд, би алдаатай зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ гэрээг би боловсруулаад, ганцаараа хийгээд байгаа юм биш. Би ердөө нэрийг нь зүүж байгаа болохоос мэргэжлийн чадварлаг олон хүний хүч хөдөлмөр орсон. Мэргэжлийн хүний хөдөлмөрт итгэх хэрэгтэй шүү дээ. Би бол тэднийхээ хийсэн ажилд итгэж байна. Тийм ч учраас зоригтой байгаа юм.