sonin.mn

2015, 2016 онд маш хүнд болно. Ам.долларын ханш хоёр дахин өсөх байх. 4000, 5000-д хүрнэ. Тэгвэл Монголын эдийн засаг шууд зогсоно. Иргэдийн амьдрал ч хэцүүднэ. Яг тэр байдлын ирмэг дээр зогсож байна, бид. Бидэнд одоо гадныхан мөнгө өгөх үү, үгүй юу гэх асуудал. Худлаа үнэн яриад 21 тэрбум ам.долларыг нь гадныхнаас авчихаад байна шүү дээ. Одоо дахиж бидэнд итгэж мөнгө өгөх үү гэх асуудал. Тиймээс ирээдүй маш хүнд байна. Харин үүнийг таслан зогсооё гэвэл нийгэм, эдийн засгийн реформоо яаралтай хийх хэрэгтэй. Юун Тавантолгой яриад байгаа юм.
/eagle.mn сайт/