sonin.mn

Чөлөөт бөхийн холбоог бодлогогүй, үйл ажиллагаа муу гэж ярьж байна. Ийм зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн зүгээс тамирчид болон дасгалжуулагчиддаа шаардлага тавих үүрэгтэй. Энэ дагуу ганц хоёр удаа хандсан удаа бий. Түүнээс биш харааж зүхсэн зүйл огтхон ч байхгүй.  Миний зүгээс “П***” минь гэдэг үгийг хэлсэн нэг ч тохиолдол байгаагүй. Ийм зүйл ярьж яваад сэтгэл маань гонсгор байгаа. Хуулийн байгууллагад хандана. Энэ шаардлага биш. Энэ бол Дагвадорж гэдэг хүний нэр хүндийг гутаан доромжилсон бүдүүлэг үйлдэл. Хувь хүн дээр ингэж болохгүй. Хуулийн байгууллагаар явах уу яах уу гэдгээ зөвлөнө.  Гурван тамирчны визний асуудал дээр холбоо хариуцлагаа хүлээнэ.