sonin.mn
Би Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын зөвлөхөөр 10 жил ажилласан. Тэр хугацаанд олон хүн “Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл юу  вэ” гэж асуудаг байсан. Хүмүүс голдуу буруутнаа гаднаас хайдаг. Орос уу, Хятад уу аль нь илүү аюул учруулдаг вэ гэж асуудаг. Би нэг л зүйлийг хэлдэг. Энэ хоёроос хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн нөлөөлөх зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаадад нэг цонхоор, нэг амаар ярьж байж гадаад бодлого амжилттай болно.
 
/news.mn сайт/