sonin.mn

Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөнхий сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно.