sonin.mn

Монголын цагдаа цагаан шонхор шигээ эрэмгийн зоригтой байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байна. 1992 онд одоогийн Үндсэн хуулийн төслийг АИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад Төрийн сүлдэнд хоёр зураг нэр дэвшиж байсан юм. Одоогийн хэрэглэж байгаа морь, С.Тэнгисболд зураачийн зурсан цагаан шонхор. Би хувь хүнийхээ хувьд уламжлалаа бодоход шонхор нь төрийн сүлд болчих боловуу гэж бодож байлаа. Олон хүмүүс санал маргалдаад шонхор нэг их санал аваагүй. Би тэгэхээр нь төрийн сүлд болохгүй бол надтай уулзаарай, цагдаагийн сүлд болгоё гэсэн юм. Та бол төрийн сүлд болоосой гэж бодож байгаа байх би харин битгий болоосой, цагдаагийнхаа бэлгэ тэмдэг болгоё гэж хошигнож байсан юм.