sonin.mn

Замын барилгын бүтээн байгуулалтаас их зөрчил илэрсэн. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа дуусгадаггүй, тэгсэн хэрнээ төсөв дутлаа гээд.  Сангийн яам компаниудыг дуудахаар янз бүрийн шалтаг тоочдог. Би залуу хүн учир иймэрхүү луйврийн шинжтэй зүйлсийг засаж залруулж, олон нийтэд дэлгэж эхэлсэн. Дуусаагүй обьектийн энэ зөрчлийг далласан нь надруу маш том гал дуудсан гэж би одоо боддог юм.