sonin.mn

Цагдаагийн цолд өөрчлөлт оруулсан нь цэрэг, цагдаагийн амьдрал ойлгохгүй хүний санаа байсан байх. Хууль гаргахаас нь өмнө би Тэмүүжинд зөндөө сануулж хэлсэн. Болдоггүй юм аа гэж. Албан тушаалын цол гэдэг юм бий болгоод, ийм албан тушаалтай хүн тийм цолтой байна гээд заачихсан. Цагдаагийн хурандаа, дэд хурандаа болно гэдэг цагдаагийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн гол мөрөөдөл байхгүй юу.  20, 30 жил зүтгэж байж хүрэх ёстой мөрөөдөл нь. Гэтэл сургууль төгсөөд 2-3 жил болсон дэслэгч залуу гэнэт газрын дарга, шууд хурандаа болно. Газрын дарга, хурандаа цолтой байсан хүн нь албан тушаал буураад, ахлах дэслэгч болж байгаа юм.