sonin.mn

МАХН-аас нэр дэвших 76 хүн, НИТХ-д нэр дэвших 45 болон намын гишүүд, дэмжигчид маргааш өглөөний 09 цагаас эхлэн өлсгөлөн зарлана. Одоо бид эмнэлэгт очиж, эрүүл мэндийн тодорхойлолтуудаа авна. Намын дарга Н.Энхбаярыг бид эрүүл мэндийн шалтгааны улмаас өлсгөлөн зарлахыг хориглосон боловч дарга зөвшөөрөөгүй. Маргаашнаас эхлэн нойтон өлсгөлөн зарлана. Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслээс нэр дэвшигчид энэ сарын 30-ны өдөр нэр дэвшигчдийн нэрээ тодорхой болгож, батламжаа гардаж авна. Бид энэ хугацаа хүртэл улс төрийн тэмцлээ хийнэ. Энэ өдөр ямар шийдвэр гарахаас шалтгаалж, цаашид жагсах үгүйгээ шийднэ.