sonin.mn
Баянхонгор аймагт нэр дэвших болсон надад хэд хэдэн шалтгаан бий. Би Баянхонгор аймагтай олон зүйлээр холбоотой. Надад анхны А үсэг заасан багш минь Баянхонгорынх. Намайг олимпийн аварга болоход хамгийн их тусалж дэмжсэн хүн бол Халтмаагийн Баттулга. Баянхонгор аймагт бага олимп зохион байгуулахад олимпийн бамбарыг асаах хүндтэй үүргийг надад өгсөн болохоор бэлгэшээдэг. Энэ ч үүднээс Баянхонгор аймгийн ард иргэдэд хариу барих юмсан гэж бодож явсаар ирсэн. Х.Баттулга ерөнхийлөгч өнөөдөр сайн муугаар хэлүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүссэн ч энэ хүн ганцаардаж байна. Тэр ч үүднээс би хажууд нь байж туслаж дэмжихийг хүсч ийм сонголт хийж шийдвэр гаргасан.
/gogo.mn сайт/