sonin.mn

Би л лав дөрвөн жил энэ тухай ярьж “АН-ын эсрэг тууштай тэмцсэн” хэрэгт орчихоод байна. Гэвч “хүүхэд төрүүлсний, хурим хийсний” шагнал мөнгийг хэн санаачиллаа? Алтны 68 хувийн татварыг хэн санаачлан хэрэгжүүллээ (Хэдийгээр олон нүгэлтэй ч хөөрхий муу нэрт Портуун биш шүү)? 2012 оны сонгуулийн өмнө Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 75 сая доллар зээлж аваад хавтгайд нь тараасан эзэн хэн бэ? Банк, уул уурхай, холбоо, боловсролын салбар дахь Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлан хориглох 2012 оны хаврын алдарт хуулийг санаачлан зүтгүүлж батлуулсан нэр бүхий гурван этгээд одоо ч УИХ-д сууж байгаа нь худлаа гэж үү? Одоогийн хямрал дөрвөн жилийн өмнө эхэлсэн юм биш, арван жил үргэлжлэн урхагшсан зүйл. Худлаа гэж үү?