sonin.mn

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Хятадын TTJVCO компанитай гэрээ байгуулснаар  Баруун Цанхийн нэг тонн нүүрсийг 23 доллараар буюу үнэгүй шахуу борлуулж байгаа. Төрийн өмчид байсан ордыг тэд бараг зарчихсан.  Хятад, Япон, Монголын гурван том компанийн консерциум Тавантолгойн ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг УИХ хүлээн аваагүй, гэнэт унагаасан юм. Энэ нь Хятадын компанийг оруулж ирэх гэсэн төлөвлөгөө байжээ гэж одоогийн эрх баригчид дүгнэж байна. 2015 оны гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд шинэ хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломжгүй юм.