sonin.mn
Дандаа сонгуульд хэрээс хэтэрсэн зүйл амлаж түүнийгээ биелүүлж чаддаггүй. Одоо эрх баригчдын хувьд яг л тийм байдалд хүрсэн. Ерөөсөө л ялж л байвал хамаагүй, юу дуртайг нь амлана. Өнөөдөр ялсан намын мөрийн хөтөлбөрийг харахад юм үлдээчих вий гэсэн шиг л амласан байна. Амлах юм байвал амла дараа нь яах нь хамаагүй гээд хийчихсэн. Тэгээд гарч ирэнгүүтээ түүндээ бантаад “Өө энэ улс орон чинь сөнөчихсөн, эдийн засаг нь сүйрчихсэн байсан юм байна. Одоо юу ч чадахгүй шүү” гэхээр ард түмэн хүнд цохилт болж байгаа. 
(eagle news телевиз)