sonin.mn

Уран зохиол, яруу найраг бол юун физик, юун математик… хүний мэдрэмжийн дээд оргил. Харамсалтай нь гаднаас нь харахад маш амархан, хэн ч очоод оргил дээр нь гарчихмаар санагдана. Тийм учраас дэлхийгээр дүүрэн зохиолч найрагчид шахцалдана. Тэр дундаа буурай үндэстний дунд яруу найраг бүр буцалж байдаг. Ажил хийдэг хүн байхгүй, найраг бичигчид цахиртсан хоолойгоор уянгалуулан ядуу тарчиг амьдрана.