sonin.mn
"Оюутолгой” компани өнгөрсөн онд 4.4 тэрбум ам.долларын зээл авсан. Гэвч “Хөрөнгө оруулалтад нь дахиад санхүүжилт хэрэгтэй байна” гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ үүнийг эцэслэн шийдээгүй. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн “Дубайн гэрээ”-г бид эргэж харах ёстой. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж тодорхой чиглэл, зөвлөмж авалгүйгээр гадаадад очиж хийсэн гэрээ шүү дээ. Энэ гэрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт нийцэж байгаа эсэх, эдийн засгийн хувьд үр ашигтай юу, үгүй юү гэдэг тодорхой бус байна. Бидний авч байгаа мэдээллээр бол Монгол Улсын эдийн засагт нэлээд сөрөг нөлөөтэй байж болохоор гэрээ болсон гэж үзэж байгаа.
("Ардын Эрх" сонин)