sonin.mn
Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон шийдвэрүүд мэргэжлийн түвшинд хийсэн тооцоо судалгаатай гэхээсээ илүү улс төрийн нам, бүлэг фракцын тохиролцооны дүнд гарч байгаа. Хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэрүүд ийм маягаар шийдэгдэж байгаа нөхцөлд эдийн засаг урт хугацаандаа бат тогтвортой, өсөлтийн ирээдүй сайхан байна гэж хэлэх боломжгүй.Монгол Улс баян орон. Байгалийн баялгийн асар их нөөцтэй. Өргөн уудам газар нутагтай. Аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой.
Гагцхүү манай улсын засаглал зөв байх хэрэгтэй.