sonin.mn
Манай намыг ахмадуудын нам, удаан нам гэх мэт шүүмжлэл хэлдэг. Гэтэл яг үүний эсрэг нам юм шүү. Ардын нам сүүлийн үед лидерүүдээ олон удаа сольсон. Тэр бүхэнд шинэ залуучууд гарч ирж байсан. Шинэ бодлого хөтөлбөр хэрэгжиж байсан. Залуу гишүүдийн байгууллагыг дэргэдээ байгуулсан. Энэ нь нэг талдаа залуучуудад боломж олгож, нөгөө талдаа тодорхой цаг хугацаанд шалгаж байсан. Тэр шалгуурыг давж чадвал улс төрийн том босгоор оруулж ирдэг, төрд ажиллах бололцоог олгодог. Харин унах юм бол тэндээс нь буцаадаг.
(news.mn сайт)