sonin.mn
Миний хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сард ХҮН-ыг сонгож, гишүүнээр элссэн. Түүний дараа хоёрдугаар сараас нам дотор асуудал үүсч эхэлсэн. Үндсэндээ бодлого ярьж байсан намд албан тушаалын төлөөх зөрчлүүд үүсч эхэлсэн. Түүний улмаас УИХ-ын сонгуульд ороход хүндрэлтэй болсон. Дэмжиж байсан, хуваалцаж байсан үзэл бодол байхгүй болсон, улс төрийн албан тушаалын тэмцэл болоод ирэхээр нь миний дэмжих хүмүүс биш байна гэсэн шалтгаанаас тавдугаар сард Хөдөлмөрийн үндэсний намаас гарч, бие дааж нэр дэвшсэн. 
 
( news.mn сайт)