sonin.mn

Улаанбаатар хотын дарга С.Батболд хууль бус шийдвэрийг үндэслэн төрийн эрхийг авах гэсэн оролдлого хийлээ.  Үндсэн хуульд заасанчлан Засаг даргыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг батламжлах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу гарсан шийдвэрийг үндэслэх ёстой байдаг. Гэтэл хотын дарга С.Батболд хууль бусаар хуралдсан ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.