sonin.mn
Улс орнуудын кредит рейтингийг тогтоодог агентлагийнхан Монголд ирээд МАН-ынхантай уулзах гэсэн юм билээ. Гэтэл Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч, Монголбанкны ерөнхийлөгч нь ч уулзалгүй хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь гадныхан Монгол муу юм байна гэж ойлгох нь зөв шүү дээ. Сангийн сайд  өчигдөр кредит рейтинг гэдэг чинь их чухал юм байна гэж ярьж байна лээ. Үүнийг МАН-ынхан жилийн дараа ойлгож байгаа нь харамсалтай. Уг нь тэр агентлагийнхныг хүлээж авч уулзаад юмаа сайхан тайлбарлаж өгөх ёстой байсан. Бид нар худлаа ярьсан юм аа, Ардчилсан намынхан 1.4 тэрбум долларын нөөц үлдээсэн. Манайхан улстөржчихсөн юм, та нар залруулаад өгөөрэй л гэх ёстой байхгүй юу. Тэгж ярилгүйгээр хамаг рейтингээ унагаагаад, уулзах нь бүү хэл хөөгөөд явуулчихсан байгаа юм даа. 
 
(news.mn сайт)