sonin.mn
2000-2004 онд би Батлан Хамгаалахын сайд, Засгийн Газрын гишүүн байсан.
 
Энэ үед гадаадад монгол цэрэг илгээх эрхзүйн үндэс тавигдаж, 2002 онд анхны ажиглагч, офицерууд африкын дайн байлдаантай орнуудаар яваад, улмаар 2003 онд Ирак уруу “Цөлийн гэгээ” ажиллагаанд манай энхийг сахиулагчид явсан. Манай цэргүүд үүргээ маш сайн гүйцэтгэж, "Чарли" бааз дээр дайсны довтолгооныг зогсоосон баатар төрсөнийг бүгдээрээ мэднэ.
...Ерөнхий командлагч Н.Багабанди гуай жаахан хашир хандсан, харин ерөнхий сайд Н.Энхбаяр эрс шийдэмгий байсан юм.
 
(ikon.mn сайт)