sonin.mn

Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын дундуур олон улсын зах зээлээс 580 сая ам.долларын евро бонд босгосон байдаг. Евро бондын хүү нь 5.75, хугацаа нь таван жил байсан. Харин энэ сарын 21-нд уг бондын төлөлтийг 8.75 хувийн хүүтэй бондоор барагдуулж, өрийг өрөөр дарлаа. Зөвхөн хүүгийн зөрүүнд 358 сая ам.доллар төлж байгаа юм.