Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Азийн цом” тэмцээн Малайзын Куала Лумпур хотод болж, Монгол Улсын баг тамирчид хошой аварга боллоо. Тэмцээний шигшээ тоглолтод Монголын баг Филиппиний тамирчдыг хожиж, сингапурчууд хүрэл медаль хүртэв. Манай хоккейчид өнгөрсөн жил “Азийн цом”-д түрүүлсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалж, хоёр дараалан цом өргөж буй юм. Энэ жилийн цомын тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы баг тамирчид багтсан. Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Хагас шигшээд талбайн эзэн малайзчуудыг 12:6, шигшээд Филиппинийг 6:3-аар хожиж аваргын цомыг өргөлөө. Сингапурын хоккейчид талбайн эзэн Малайзын багийг 4:0-ээр буулган авч хүрэл медаль хүртэв.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
манайх багийн спортод сайн гэдгээ олон удаа баталж байна даа. хүчтэй авъяастай ард түмэн шүү. та бүхнээр бахархаж байна
Улсад хоккей хөгжиж байна.Төр засгаас дэмжлэг сайн байх хэрэгтэй байна. Задгай катокуудаас газрын өндөр татвар авдгийг тэглэвэл зүгээр байна в
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН БҮСЭД БАЙДАГ УЛСАД МАНАЙ ХОК ЧИД ХОШОЙ АВАРГА БОЛООД Л МӨН ГАЙХАМШИГТАй
Улам чангарч байгаа хоккейчиддоо баярлалаа.Баяр хүргэе.Цаашдаа бүүр чангарч хятад, солонгос, япончуудтай тоглох хэмжээнд хүрэхийг ерөөе.Улмаар тэднийг хожихыг ерөөе.Тэдний гол техник хурдан тэшилт шүү дээ.Манайхан хурдаар л дутна.
Хурдны дасгал, хүчний дасгал сайн хийх хэрэгтэй байх. Тусгаар Монгол улс болоод спортын ганц битүү цогцолбор барих ухаан төр, засгийн үе үеийн удирдлагуудын толгойд ордоггүй нь харамсалтай. Мөсөн талбайтай ордонтой болох аваас уран гулгалт, хоккейгоор гадныхантай ана мана, ач тач үзэлцэх залуус захаас аван, замаас олдондоо.
Төр засгаас дэмжээд өгдөг болоосой