Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.
ЮУН ТҮРҮҮНД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАЙБТАЙ ХОККЕЙН ТӨРЛӨӨР АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН БАГ, ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЭД:
“…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм.
Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тйимээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална. Салбарын яам нь тусалж, дэмжих байх.
Мөн танай хоккейн багийнхан байнгын биш шигшээ гэж нэрлэгддэг байх. Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ.
Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж байна.
Мөн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Та бүхнийг ийм өндөр амжилт гаргасанд Монголынхоо спортын салбарын нэрийн өмнөөс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн энэ том айлын өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа санал, санаачилга, ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Өмнөх амжилтаа улам бататгаж байгаа залуустаа баяр хүргэе.Бэлтгэлээ улам эрчимтэй хийж бүүр том амжилтын эзэд болохыг ерөөе.
Энэ шуналын тулам хэдэн тэрбумыг дундаас нь хусах бол?
энэ нөхөр одоо Ерөнхийлөгч үү? эсвэл Спортын хорооны дарга уу? За даа аль, альнийг нь барах шинж алга.
Жудочид дээрээ баахан мод барьсан бие хамгаалагчид нэмэж байна, хамаа
Эх орныхоо нэрийг дуургаж тивийн хэмжээнд алтан медаль аваад ирсэн залуусаа улсын Ерөнхийлөгч нь хүндэтгэн хүлээж авч баяр хүргэх нь харин эдгээр залууст хамгийн баярлууштай хэрэг. Зааланд орж хөлсөө ч гаргаж үзээгүй зарим нөхдүүд медаль ямар үнэ цэнээр олддогийг мэдэхгүй байх нь аргагүй. Ард нь улсын нэр хүнд хамт явдаг.
аврагчидаа аваад уулзачих чадваргүй
Цагааны сүнс сүлд нь доод давхарт яваа харагдана