sonin.mn

Тусгай олимпын зуны XV наадамд боччегийн төрлөөр оролцсон Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Мягмарнаран мөн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү монголчууд Абу Дабийн тусгай олимпын наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Монголын тусгай олимпын багт орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар юм.

Э.Энхтуул Ховд аймгаас оролцож байгаа бөгөөд өнгөрсөн сараас боччегийн төрлөөр хичээллэжээ. “Аймгаасаа аавтайгаа нийслэлд ирж бэлтгэл сургуулилтаа хийж байгаад наашаа ирсэн. Аав маань намайг хотод хүлээж байгаа” хэмээн ярьсан түүний хувьд Цэргийн баяраар аавдаа тусгай олимпын хүрэл медаль хүртэж бэлэг барилаа. Б.Мягмарнаран Дарханаас тусгай олимпын наадамд оролцохоор сонгогдсон. Тэрбээр бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин