sonin.mn
Узбекистан улсын Ташкент хотод болсон цээж бодолтын олон улсын тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээний хамгийн бага насны ангилалд Монголын оюун ухааны академийн тамирчин, академийн харьяа “Язгуур” бага сургуулийн I ангийн сурагч З.Сийлэн аваргалж, М.Гэгээн-Оюун удаах байрт шалгарчээ. Тэд 0,1 секундийн давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодож халз өрсөлдсөн байна. Тэмцээний талаар Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Хоёр шавь маань оноо тэнцсээр, хамгийн сүүлийн шатанд хоёулхнаа үлдэн 0,1 секундийн давтамжтай анивчиж буй бодлогыг бодож, хүмүүсийг алмайруулан, З.Сийлэн аварга болсон бол М.Гэгээн-Оюун хоёрдугаар байрт орлоо" гэв.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин