sonin.mn
Монголын эмэгтэй хоккейчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод ирэх сард болох “Азийн цом” тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Тэмцээний журам ёсоор багийн тамирчид 15-аас дээш насных байх ёстой. Гэтэл манай багт 15 нас хүрээгүй долоон тамирчин байгаа учраас энэ удаагийн тэмцээнийг өнжихеөр болоод байна. Монголын эмэгтэй хоккейд “Азийн цом”-д оролцсон бол Кувейт, АНЭУ, Филиппин, Энэтхэгийн багтай нэг хэсэгт тоглох байв. Эргэн сануулахад, Монголын эрэгтэй хоккейчид
өнгөрсөн сард Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулсан “Asian Challenge Cup” шайбтай хоккейн тэмцээнд түрүүлсэн билээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин