sonin.mn
ОХУ-ын Петрозаводск хотод болсон өвлийн усанд сэлэлтийн “Дэлхийн цом’’-ын тэмцээнд манай улсын тамирчин Ш.Даваадорж амжилттай оролцлоо.
Энэ үзүүлэлт болон 2018-2019 онд болсон олон улсын цуврал тэмцээнээс нийтдээ таван алт, 12 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж чансаагаараа дэлхийд тэргүүлж эхлэв. Антарктидын усанд сэлж, Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой Ш.Даваадорж манай улсын өвлийн усанд сэлэлтийн цор ганц тамирчин билээ. Тамирчнаас маш их тэвчээр хатуужил шаардсан эрсдэлтэй спортод хурд хүчээ сорьж буй түүний ойрын зорилго нь “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголд зохион байгуулах юм. Түүнчлэн өвлийн усанд сэлэлтээр олимпын наадамд амжилттай оролцохоор бэлтгэж байна.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин