sonin.mn
БНХАУ-ын “Лишүй” супер марафонд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн авто тээврийн жолооч, ахлагч С.Батцэнгэл 50 км-ийн зайд хурд хүчээ сорьж, 3:08:15 цагийн амжилтаар зургаадугаар байрт орлоо. Ийнхүү тэрбээр Монгол Улсын хэт холын 50 км-ийн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоов. “Лишүй” супер марафонд 13500 хүн оролцсоноос 50 км-ийн зайд 2200 тамирчин хурд хүчээ сорьжээ. Олон улсын хэмжээний мастер С.Батцэнгэл БНСУ-ын Чэжү хотод хэдхэн хоногийн өмнө болсон хэт холын зайн марафон гүйлтийн 100 км-ийн зайд уралдаж түрүүлсэн билээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин