sonin.mn
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод зохион байгуулагдсан 15 дахь удаагийн Тусгай Олимпийн наадамд 190 орны 7500 тамирчин 24 төрлөөр өрсөлдсөн юм. Тус олимпт манай улсаас 28 тамирчин оролцсон бөгөөд нийт 12 медалийг эх орондоо авчирчээ.
Эдгээр 12 медалийг нэгийг манай тамирчид хөлбөмбөгийн төрлөөр хүртсэн бөгөөд финалын шатанд Пакистаны шигшээ багтай эн тэнцүү тоглолт үзүүлсний эцэст 1:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн юм. Манай тамирчид шигшээ тоглолтын өмнө Шинэ Зеланд /5:4/, БНХАУ /4:0/,Бахамын Арлууд /2:1/ харьцаатай тус тус хожсон.
Тусгай Олимпийн наадамд анх удаа баг бүрдүүлэн оролцсон ч ийнхүү өндөр амжилт үзүүлсэнд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар баяр хүргээд цаашид дахин бүхий л талаар дэмжих дэмжлэгийг өргөжүүлэхээ амласан юм.
 
 
 
 
 
ЭХ СУРВАЛЖ: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО