Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2019.04.05/ гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд усан спортын бассейныг барих, ашиглах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар тусгажээ.
Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод хүүхэд багачуудын бие бялдарыг хөгжүүлэх, залуучуудын ирээдүйн спортын авьяас чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгохоор ажил эхлэх гэж байна. Олон улсын шаардлага хангасан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэ спортын төв ашиглалтад орсоноор залууст цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ. Энэ дөрөвдүгээр сарын 14-нөөс бүтээн байгуулалтын шав нь тавигдаад ажил нь эхэлнэ. Ирэх оны зургаан сар гэхэд Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим гээд бүрэн ашиглалтад орно” гэв.
Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан “Манай усан спортын тамирчдын амжилт жилээс жилд улам ахиж байна. Олон тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байна. Сүүлд Улаанбаатар хотод олон усан сангууд баригдаж байгаа хэдий ч яг олон улсын тэмцээн явуулах боломжтой усан бассейн байхгүй байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар хотын захиргаа хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.
50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төв болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Orchid ueiin standart gej yum baidaggui yum ulsiin, olon ulsiin europe-iin amerikiin geh met baidag
Хаана баригдаж байгаа юм бэ???
Ene zamiin temdegleenuudee neg todruulaad balai ajilladag gerlen dohionuudiinhaa uchriig neg olj yavgan hun zam garah bolomjtoi bolhoj ogooch! Jishee ni Undesnii tsetserlegt hureelengiin baruun hoid ontsog deh gerlen dohio. Zuun ergeh ba esreg taliin chigeeree yavah yavgan zorchigchiin gerel 3 negen zereg asaj boon holion bantan osol gemtel uur utsaar stressin ehlel bolj bna.
Энэ чинь харин баяр хүргэж угтан авмаар ажил байна. Дараа нь битүү дээвэртэй стадион барих хэрэгтэй. Гэхдээ үүнийг мөнгө хайрлахгүй гаргаж японууд юмуу хятад, европын төслөөр барих хэрэгтэй. Бид үүнийг хийх арай болоогүй байх.
Энэ чинь харин баяр хүргэж угтан авмаар ажил байна. Дараа нь битүү дээвэртэй стадион барих хэрэгтэй. Гэхдээ үүнийг мөнгө хайрлахгүй гаргаж японууд юмуу хятад, европын төслөөр барих хэрэгтэй. Бид үүнийг хийх арай болоогүй байх.
Энэ чинь харин баяр хүргэж угтан авмаар ажил байна. Дараа нь битүү дээвэртэй стадион барих хэрэгтэй. Гэхдээ үүнийг мөнгө хайрлахгүй гаргаж японууд юмуу хятад, европын төслөөр барих хэрэгтэй. Бид үүнийг хийх арай болоогүй байх.
Saihan medee bn, hugatsaand ni chanartai!!!
Төв усан басейныг хувьчилж хаячихаад бас шинээр барина гэнэ. Төв стадионыг хувьчлаад бас шинээр барина гэнэ. Тэр хувьчилсан мөнгө нь хаана байна. Нэг эрх мэдэлтний хармаа руу ороо биз.
Энэ чинь хүүхдийн паркын өмнө баригдана гээд байсан нөгөө ажил чинь мөн үү яг хаана баригдах юм бол
Mash nuuts! Oligarhuudiin nairaa, Oyinii undraa Shunhlai mungu idelt
Zurag tusuv,olon niitiin heleltsuuleg ogt baihgui nuuts huvaan idelt uu?teneguuded zoryulav
Hotiin darga hol yavahgui darga bna
Хотын дарга аа Хаяг реклам биеийн тамирын талбай гэж жижигрэхгүй том асуудлаа шийдээ ч ээ