sonin.mn

Батлан хамгаалах яамны бүтцийн нэгжүүд, харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийслэл, дүүргийн цэргийн штабын удирдлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Спортын өдөрлөг" нөхөрсөг тэмцээн "Алдар" спорт хорооны зааланд эхэллээ. Нөхөрсөг тэмцээний нээлтэд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож, баг тамирчдад амжилт хүсээд, спорт гэдэг гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлж, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх асар их үүрэгтэй хэмээн онцлов. Энэхүү спортын арга хэмжээ нь жил бүр яамдын дунд зохиогддог "Засгийн газрын цом" цогцолбор тэмцээний өмнө болж байгаа бөгөөд Батлан хамгаалах яамнаас оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангах ач холбогдолтой аж. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг ҮБХИС-аас зохион байгуулж байгаа юм байна.