sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд  "БНСУ дахь Монголчуудын супер цом-2019" тэмцээн Сөүл хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ удаагийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр зохиогдсоноороо онцлог байв. 
 
Тэмцээний өрөнхий зохион байгуулагчаар Ардчилсан нам, хамтран зохион байгуулагчаар МҮСБХ, 3Х3 сагсан бөмбөгийн холбоо, БНСУ-ын Күүкмин их сургууль оролцсоноос гадна БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэг, MAXFC холбоо, E9Pay зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажилласан байна. Тус тэмцээнд нийт 30 баг оролцсоноос эрэгтэй,  эмэгтэй төрөлд "YES"  баг аваргаллаа.  Эрэгтэй төрөлд Дэд байрт "Хамаг Монгол" баг, гуравдугаар байрт Корё их сургуулийн багууд тус тус  шалгарав. Харин эмэгтэй төрөлд Дэд байрт Тэгү их сургуулийн баг,  гуравдугаар байрт "Lava" багууд шалгарсан бол шилдэг тоглогчоор "Yes" багийн н.Одбаяр, н.Мөнх-Эрдэнэ нар тодорч, цом өргөмжлөлийн эзэн боллоо.