sonin.mn
Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын холбоог үүсгэн байгуулагчид мэдээлэл хийлээ. Энэ сарын 27-нд болох их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм байна. 
 
Энэ үеэр холбоо байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Ариунболд:  "Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталж, 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ хуулийн хурдан морины уралдаантай холбоотой хэсэгт огт нэмэлт өөрчлөлт орсонгүй. Гэтэл 16 жилийн өмнө баталсан  энэ хууль одоо хоцрогдож.  Бид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг оруулах хүсэлтэй байна.
 
Үүнд:   
 
1. Баяр наадмыг зохион зохион байгуулах хорооны гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх, уяачдад учруулсан хохирлыг буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд төлөх ёстой.
2.Морь унах чадамжгүй хүүхдээр морь унуулснаас хүүхэд ойчин, морь хадуурдаг. Иймд уяачид ч хариуцлага хүлээх механизмыг шинэ хуулийн төсөлд тусгах нь зөв.  
3.Унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд даатгалын нөхөн төлбөрийг нэмэх,
3.Үндэсний их баяр наадмаар зөвхөн монгол адууг уралдуулан, монгол дархлааг хадгалан үлдэх,
Уралдааны дараа ч морины үүлдэрлэг байдлыг дахин тогтоох, энэ үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд ил тод харуулах, хэн яаж тогтоож байгааг үзүүлдэг байх,  
4.Унаач хүүхдийн насны доод хязгаарыг нэмэхгүй байх зэрэг " хэмээсэн юм.
 
Мөн тэд Монгол морь, эрлийз морьдыг үнэмлэхтэй болгож ялгах хэрэгтэй гэв.
 
Ч.Анхныбаяр

https://www.facebook.com/soninmn.agency/videos/993240990870103/