sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам, 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, тогтоол гаргалаа.
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам нь тивийн хүүхэд багачууд болон спортоор дамжуулан найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын Саха Якутск улсад 1996 оноос эхлэн 4 жил тутамд 6 удаа зохион байгуулагдсан бөгөөд наадмын эрхийг Монгол Улс 2016 оны долдугаар сарын 6-нд ОХУ-ын Якутск хотноо болсон VI наадмын үеэр гэрээ байгуулан авсан юм.