sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбоо шороон гахай жилийн сар шийнийхээс энэ сарын эхний барилдааны үзүүлэлтээр бөхчүүдийнхээ чансааг шинэчлэн гаргажээ.
Уг шинэ чансааны жагсаалтыг улсын харцага О.Хангай 83132 оноогоор тэргүүлсэн бол улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат- Өлзий нар эхний тавд багтжээ. Удаах тавд нь П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, аварга Н.Батсуурь нар болон улсын начингуудаас ганцхан Д.Анар жагсаалтын долоод эрэмбэлэгджээ.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин