sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдсанаас 2 тамирчин мөнгөн медалийн эзэд болов.
АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн ДАШТ-ий мастерс 3 ангиллын хөх бүсний 94 кг-д Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ.
 
 
Тус тэмцээний мастерс1 ангиллын хөх бүсний 77 кг-д Нийслэлийн цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Галсанпунцагийн Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ.