sonin.mn
Монголын Хүүхдийн спортын VI наадмын yийслэлийн шатны сагсан бөмбөг, волейболын тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргээс спортын хоёр төрөлд шалгарсан 42 багийн 550 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын Хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Сагсан бөмбөгийн 5х5 тэмцээнээс шигшээ тэмцээнд шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 6 баг, нийт 12 баг
 
Охид
 
1-р байр Б. Пүрэвсүрэн, З.Бямбажав дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг
2-р байр Б. Ууганхүү, Э. Болорцэцэг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг
3-р байр Б. Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг
4-р байр С. Үнэнбат дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг
5-р байр К. Айнур дасгалжуулагчтай Налайх дүүрэг
6-р байр Д. Мөнхсайхан дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг
 
Хөвгүүд
 
1-р байр Д. Лхагва дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг
2-р байр М. Мөнхбаяр дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг
3-р байр Д. Эрдэнэ-Очир, Т. Билгүүн дасгалжуулагтай Баянзүрх дүүрэг
4-р байр М. Гантөмөр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг
5-р байр З. Бямбажав, Б. Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүрэг
6-р байр Ю. Бүрэнтэгш дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг
Волейболын шигшээ тоглолтод шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 4 нийт 8 баг
 
Охид
 
1-р байр Г. Баярсайхан дасгалжуулагтай Баянзүрх дүүрэг
2-р байр Г. Жаргалсайхан дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 1-р баг
3-р байр Б. Батцоож дасгалжуулагтай Багануур дүүрэг
4-р байр Ж. Батболор дасгалжуулагтай Чингэлтэй дүүргийн 2-р баг
 
Хөвгүүд
 
1-р байр Д. Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг
2-р байр Б. Нямсайхан дасгалжуулагтай Баянгол дүүрэг
3-р байр Б. Батцоож дасгалжуугчтай Багануур дүүрэг
4-р байр М. Мөнхзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүрэг
Тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Монголын спортын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээлэв.