Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж, өнөөдөр дүнгээ гаргахад эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж түрүүллээ.
Энэхүү 24 дэх удаагийн тэмцээнд нийт 27 орны 72 гүйгчид оролцож шилдгүүдээ тодруулсан байна. Монгол Улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, ийнхүү өндөр амжилт үзүүллээ.
Харин 6 өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг /499.5 км/ нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр /486.7 км/ эзэлжээ. Манай тамирчдаас Ц.Түвшинжаргал бэртлийн улмаас тэмцээний дундаас гарсан байна.
Энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд 10 өдрийн турш болж Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 0.8 миль буюу 1.3 км-ын тойргоор явагджээ. Эмэгтэйчүүдийн 10 өдрийн ангилалд Украины тамирчин Макула тэргүүн байрт оржээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
мундаг бна.бүгдээрэнд нь баяр хүргэe.
Тамирчдын дундаж нас 75 гээд бод.
Yneheer gaihamshig. Bi tanaar baharhaj baina. AZ jargal, eryyl enh, amjilt hysen erooe
Orj baigaa ulsuudaa neriig ni zov bich tyvshinjargal gej hynii syns l gyigeegy bol tiim nertei khyn oroogyi bn
Та өөрөө zov bich гэсэнштээ. Тэгээд манай сэтгүүлч зов бичсэн байхгүй юу лам аа.
Ene ch olon ulsiin temceen bish yum shig bna. hadaen nuhduud sain duraaraa guisen yum boluudaa.tegeed bas 1221 km geed bgaa kkkk
Энэ бол спорт биш! Арай өөр зүйл! том ,жижиг хот, клубын түвшинд хобби мачгахр зохиогддог арга хэмжээ юм.
Олон улсын чанартай тэмцээн гэж яагаад ч харагдахгүй байна Будад гүйхээс өөр ажил байдаггүй бололтой
Хэцүү спорт юмаа. Арай амралгүй 1200км гүйдэг юм биш биз дээ
Баяр хүргэж, амжилт хүсье.