Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан бямба гарагт /2019.05.11/ Төв аймгийн Зуунмод хотноо болно.
“Манзушир хүчтэн” бөхийн дэвжээнээс зохион байгуулах 16 хүртэлх настнуудын тус нээлттэй барилдаан ес дэх жилдээ болох бөгөөд энэ жил анх удаа А.Сүхбат аваргын нэрэмжит болгож байгаа аж. Барилдаан аймгийн төвийн “Монгени” сургуулийн спортын зааланд болох юм.
Өсвөрийн бөхчүүдээс аймгийн цол хүртээд байгаа бөхчүүд цөөнгүй бий. Тодруулбал, 16 настнуудаас нэрлэвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар нар байна. Энэ удаагийн Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит уг барилдаанд ирээдүйтэй өсвөрийн бөхчүүд олноор барилдах нь тодорхой юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
SUHBAT UHSEN JM UU.UHSEN HUNII NEREMJIT JM HIIDEG BIZ DEE.
Мэдэхгүй , дээр нь чадахгүй юмаар мөнгө олох гэж \ хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр ...\ байж хэрэгт орсонд орвол ЭНЭ чинь дээр дээ , ДОПИНг оо ...
Мэдэхгүй , дээр нь чадахгүй юмаар мөнгө олох гэж \ хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр ...\ байж хэрэгт орсонд орвол ЭНЭ чинь дээр дээ , ДОПИНг оо ...
Ямар ч хэрэгцээгүй бөхчүүд
СОНГУУЛЬ ДӨХСӨНИЙ ДОХИО.......
Sukhbatad darhan avarga zsol bish Dopingod darhan avarga zsol ugsun yum shig sanagdaad bna daa
Зөв шударга нийгэмд бол А.сүхбат өдийд бүх цолоо хураалгаад энүүнд унаж хохирч байсан бөхчүүдэд давааг нь өгч шударга ёс тогтоох ёстой байсан.Ухаандаа хар хараалч баянмөнхийн, миний хүүд арслан цол өгөх ёстой гээд уйлан гоншигноод явдаг асуудлыг нэгмөсөн шийдэх боломжтой.гантогтох энэнд унаж үзүүрлэж байсан.Тэрнийг арслан болгоё л доо.эцэг хүү хоёр бөхийн холбоог харааж явдгаа болих биз.