sonin.mn
Азербайжан улсын нийслэл Бакуд жүдо бөхийн “Баку-2019” гранд слам тэмцээн энэ сарын 10-12-нд болно. Тэмцээнд 57 орны 449 жүдоч хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин барилдахаар болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү, 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн нар хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч нар барилдахаар болоод байна.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин