sonin.mn
Зэвсэгт хүчний 2019 оны аварга шалгаруулах Цэргийн гурван төрөлтийн тэмцээнд 34 анги, байгууллагын 300 шахам баг, тамирчид оролцон аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний гранат шидэлтийн төрөлд ахлагч О.Гантулга /337/, ахлагч Б.Отгонсүрэн /186/, ахлах ахлагч В.Нарангэрэл /350/, буудлагын төрөлд дэд ахлагч Л.Ганбилэг /311/, хошууч О.Чулуунбаатар /345/, сургагч ахлагч С.Батбилэг /311/, гүйлтийн төрөлд ахлах ахлагч Ц.Бямбажав /337/, ахлагч Л.Лхагва /016/, дэд ахлагч М.Сауыржан /150/ нар эхний байруудыг эзлэв. Түүнчлэн хувийн нийлбэр дүнгээр ахлах дэслэгч Б.Ариунболд /016/, дэд ахлагч Б.Түвшинтөгс /331/, ахлагч Л.Лхагва /016/ нар шалгарсан бол багийн дүнгээр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги манлайлж, 350, 150 дугаар анги тус тус удаалав.
Цэрэгжлийн буудлагын тэмцээний автоматын буудлагын эрэгтэй төрөлд хошууч Я.Амартүвшин /336/, ахлах ахлагч Н.Төгсжаргал /016/, сургагч ахлагч Г.Хатанбаатар /084/, эмэгтэй төрөлд ахлах ахлагч А.Даваахүү /150/, ахлах ахлагч Г.Гэрэлтуяа /015/, дэд ахлагч Б.Оюунчимэг /310/ нар эхний байруудад шалгарав. Гар бууны эрэгтэй төрөлд ахмад С.Батбаатар /310/, ахлах дэслэгч Б.Цээноров /350/, ахмад Б.Энхсайхан /338/, эмэгтэй төрөлд дэслэгч Б.Энхзул /065/, ахлагч Б.Өлзийсүрэн /311/, дэд хурандаа Э.Өнөржаргал /325/, хурдан буудлагын эрэгтэй төрөлд хурандаа Г.Чулуунзагд /325/, хошууч Э.Энхбаяр /353/, дэд хурандаа Н.Даваатогтох /084/, эмэгтэй төрөлд ахмад Д.Жаргалсайхан /336/, дэд хурандаа Т.Анухатан /ХЗЦК/, ахлах дэслэгч О.Ариунгэрэл /350/ нар хошуучилсан юм. Харин багийн дүнгээр Зэвсэгт хүчний 336, 350, 084 дүгээр анги шалгарлаа.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин