sonin.mn
"Увс нуур" үндэсний бөхийн дэвжээ, "Увс нуур гал"-ыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр буюу ням гарагт боллоо.
 
Монгол бөхийн өргөөнд уг барилдаанд Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, Намсрайн Батсуурь, улсын заан Баттулгын Соронзонболд, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Мягмарын Бадарч, Оргихын Хангай тэргүүтэй хүчтэнүүд барилдсанаас  Монгол Улсын аварга, Увс аймгийн уугуул С.Мөнхбат түрүүлж, Монгол Улсын аварга, Увс аймгийн уугуул Н.Батсуурь үзүүрлэв. Их шөвөгт харцага Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар шалгарчээ.
 
Мөн энэ үеэр Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав "Увс нуур гал"-ын тэргүүний үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Увс аймгийн уугуул Н.Цэрэнбатад хүлээлгэн өгсөн юм.
 
С.Сарнай